“Эбола”-гаар эцгээ алдсан охин Эд Шираныг уйлуулжээ

img

 

Британийн дуучин Эд Ширан аялан тоглолтынхоо хүрээнд Либери улсад ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр тоглолтынхоо өмнөхөн эцэг, эхээ алдсан хүүхдүүдтэй уулзсан байна. Энэ үеэр дуучин залуу эболагийн улмаас эцгээ алдсан охинтой уулзжээ. Уг уулзалтын үеэр охины яриаг сонссон дуучин залуу уйлсан байна. Ширан “Надад их хэцүү байна. Охины түүх үнэхээр гунигтай юм” гэж хэлжээ.

 

Баруун Африкийн орнуудад  өнгөрсөн 2014 оны эхээр эбола вирус бүртгэгдсэн билээ. Уг вирусын халдварын улмаас 11 мянган хүн амиа алдаж, 22 мянган хүн халдвар авчээ.  Либери улс өнгөрсөн оны тавдугаар сард эболагүй улс болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ