Хүчирхийллийн улмаас 106 хүн хорвоог орхижээ

Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүд эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээг "Даван туулагчдын дуу хоолой" сэдвийн хүрээнд өрнүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр "Даван туулагчдын дуу хоолой" баримтат фото зургийн үзэсгэлэнг Mongolian Properties-ийн Цирк дэх байранд нээлээ. Үзэсгэлэнд хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсийн гэрэл зураг болон цусанд будагдсан хувцыг өлгөжээ.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэх юм байна.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хүчирхийллийн улмаас 106 хүн нас баржээ. Тэдний гэр бүл хамтран хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, даван туулахад нь туслах холбоог байгуулах гэж буйг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зохион байгуулагчид дуулгав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ