Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном айлдана

img

Гэрэл зургийг MPA.mn

 

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар үнэ төлбөргүй засал, ном айлдах гэж байна.  

 

Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.

 

Энэхүү уламжлалын дагуу МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14 буюу энэ сарын 11-нд хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах ажээ.

 

Эл арга хэмжээний үеэр МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуваргууд, тахиа жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм байна. Иймд  сүсэгтэн олныг даллагын уут, тавгийн идээтэй ирэхийг уриалж байлаа.

 

Энэхүү дээдийн номын айлдвар нь энэ сарын 11-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болох юм байна. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

 

Үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

 

  • 10:00 цагт Хурал нмын үйл ажиллагааг нээнэ.

 

  • 10:10 цагт Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол хурна. /МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуврагууд/

 

  • 10:20 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан номын айлдвар. /Өндөр гэгээний дүйчэн, насны авшгийн тухай/

 

  • 11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан ламын насны авшиг хайрлана.

 

  • 12:00 цагт Мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/

 

  • 12:10 цагт Өндөр гэгээний Жинлавцогзол буюу Цагийг тохинуулагч солдив уншина. /Сүсэгтэн олон, лам хуврагууд 3-7 удаа/

 

  • 12:20 цагт Сан даллага хурна. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд/

 

  • 13:00 цагт Хүмүүнлэгийн үйл ажиллагаа /Тэргүүн хамба ламаас өндөр настнуудад хишиг хүртээх, хүндлэл үзүүлэх/

 

  • 13:30 цагт Сүсэгтэн олон маань, мэгзэм хөгжөөнө.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо л овоо ухаан орж дээ. Шинэчлэгдэх цаг нь болсон.
2017-03-08
zochin:
Goy hellee saihan ineej avlaa bayarllaa
2017-03-08
Зочин:
Хар бисаа бишээ хувалз Чиний амь сохор зоосны үнэгүй цаг тэгхээр чи сэтгэл гутралдаа хөтлөгдөөд лаазаа өшгил ок
2017-03-08
Хар хувалз:
Шар хувалзнуудын наад мунхруулга чинь угаасаа сохор зоосны үнэгүй эд учраас яаж үнэтэй байх юм. Харин нь мунхруулга тараасны торгууль авах хэрэгтэй.
2017-03-08
zochin:
Goy hellee saihan ineej avlaa bayarllaa
hamba lam:
ZA OILGOLOO . ZUVHUN ULIIN TSAGT UDRIIN TSAGAAR NEG L UDAA MAX IDEHIIG ZUVSHUURLUU .EHNEREESEE UUR HUUHENTEI YAVALDSAN LAMIIG HATUU SHIITGESUGEI.EHNERGUI TEGEED MAX IDDEGGUIG NI HUVRAGIIN DEED HEMEEGEED AIL BUHEN ZALSUGAI.AYGANII HIITSEES UURIIG SHUNADAGGUI BOL AYA HUURHII TA BURHANTAI NUUR TULLAA GJ SETGEEREI
2017-03-08
batmunkh:
Evii mini dee hamba lam ni neg yum noirnoos serj de.gandangiinhan nudee neegeed sain har .tsaana chin suid bolj bn aa .aild ochij gurem hiine 2 zavjaar ni tos shul ni goijood l amitnii mah herchij zooglono avgai huuhed ni gert ni orlogii ni huleegeed l susegtenii setgeliig hundelj medehgui ee.yadahdaa huurhii amitanii zovlogo mermeer bol hunii nudnees dald zooglood huuhen tevrehguigeer bolohgui bol zuvhun negiig l avch huuhduudee bagaas ni jinhene shashinii nomoor tetgej yavmaar yum daa
2017-03-08
batmunkh:
Zov bayarllaa iim ajiliig hpooxhid ih hoogeerei
2017-03-07
Зочин:
Za tegmeerdee. Gandan Mall mini neg sale zarlah bolson bailgui dee. Yadaj ter TV r shuud damjuulj bhd utsaa oroldoj hoorondoo yrij ineeldehee bolioch. Busad ulsiin buyan nomiin uild zUtgej bui lam nariig haraad ta naraas bur ichih ymaa. Yadaj nastai ulsin hashaav ochood tegshleed hadaad uguuch bhaan l harchuul baihiin
2017-03-07
yag unuudur:
UURIIGUU SHASHINDAA ZORIULJ CHADAH NI L LAM DEEL UMSTSGUU. TAS JAR JIP UNAAD TORGON DEEL UMSUJ TOM MUNGU YARIJ YAVAA GARUUD TURDEE HOISHOO HOISHOO SHASHIN MINI DOTROOSOO SEVTEH GD BN SHUDE AVARGUUD MINI TURDEE HOISHOO
2017-03-07
iim l bh yostoi shuudee:
BURHNII NER BARIJ TASALBAR ZARJ BGAA LAM DEELTEI SHOUCHINGUUDAD NEG IIM HARIU BARIH TSAG NI BOLSON SHUU DEE .DAANCH DEE GANDAN NEG YUM BODOH TSAG NI BOLJEE
2017-03-07