Эмнэлэгт халдлага болж, 30 хүн амиа алджээ

Афганистаны Кабул хотноо байрлах хамгийн том цэргийн эмнэлэгт террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Халдлагаар 30 хүн амиа алдсан” хэмээн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас уламжлав.
Амиа алдагсад бүгдээрээ тус эмнэлэгээр үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид гэнэ. Зэвсэглэсэн этгээдүүд эмнэлэгт орж ирсэнийхээ дараа иргэд рүү гал нээж, хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг дэлбэлжээ.
“Уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант “ бүлэглэл бий” хэмээн эрх баригчид мэдэгдэв.
Энэхүү мэдэгдлийн дараахан тус бүлэглэл эмнэлэгийн халдлагыг захиалсан болохоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ