Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /2017.03.08/ тохиолоо. Эл өдөр Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй нүцгэн жагсаал хийжээ.
Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж, нүцгэн жагсаал хийсэн байна.
Энэхүү үйлдлээ Б.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй “Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ” хэмээн фэйсбүүк хуудсаар видео бичлэг хийж олон нийтэд цацжээ.
Нүцгэн жагсаал хийсэн гурван эмэгтэй оффшорчдод хариуцлага хүлээлгэхийг Ерөнхийлөгчөөс шаардсан байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |