Ким Хан Сол: Миний эцгийг алсан

img

Малайзад хорлогдсон Ким Чен Намын хүү мэдэгдэл хийжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын дараагийн удирдагчаар нэрлэгдэж байсан Ким Чен Намын үхэл олон улсыг гайхшруулсан гэхэд болно. Учир нь Ким Чен Намыг гэгээн цагаан өдөр олны өмнө амийг нь егүүтгэсэн юм.Уг үйл явдлын улмаас хагас зуун жилийн турш найрсаг харилцаатай байсан Хойд Солонгос болон Малайз улс муудахад хүрсэн билээ. Хоёр улс дипломат харилцаагаа таслахад хүрвэл Малайз улсад алдаад байх зүйлгүй ч Хойд Солонгос их хэмжээний хохирол амсах юм. Учир нь найрсаг харилцааныхаа ачаар Хойд Солонгос улс Малайзаас хүмүүнлэгийн тусламж дэмжлэг авсаар өнөөг хүрчээ.

 

“Ким Чен Намын үхлийн ард Пхеньян бий” гэх Малайзын эрх баригчдын баталгаагүй мэдээллээс болж Хойд Солонгос дургүйцлээ илэрхийлэн “АНУ тэргүүтэй Хойд Солонгосын дайсан улсуудтай Малайз нэг баг болж, манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаах гэсэн башир арга” хэмээн Пхеньян мэдэгдсэн юм. Ким Чен Нам бусдад хорлогдоод 48 цагийн дараа Малайз улс Хойд Солонгост суугаа Элчин сайдаа эргүүлэн татаж, Малайзад суугаа Хойд Солонгосын бүрэн эрхт Элчин сайд Кан Чолыг эх орныг нь орхин гарахыг сануулсан билээ.Сайд хоёр өдрийн өмнө Малайзыг орхиж, Бээжингээр дамжин Пхеньян хотноо хүрчээ.

 

Пхеньян Элчин сайдыг нь хөөсөн явдлыг “Дипломат харилцаанд суусан том ан цав” хэмээгээд  Хойд Солонгост байгаа Малайзын иргэдийг барьцаалжээ. Уг шийдвэрийг залуу удирдагч Ким Чен Ун гаргаж, “Малайзчууд хийсэн хэргийнхээ төлөө хариуцлагатайгаар уучлалт гуйх хүртэл Хойд Солонгос улсад байгаа малайзчуудыг нутаг буцаахгүй” гэсэн юм. Малайз иргэдээ эргүүлэн татахаар бүхий л бололцоогоо ашиглаж, Хойд Солонгосын Гадаад харилцааны яамтай холбоо барихаар ажиллаж буй гэнэ.

 

Хоёр улсын дунд ан цав үүсээд буй уг асуудлыг өөрсдөө л намжаах боломжтой гэдгийг НҮБ сануулж, олон улсыг уг асуудлаар байр сууриа хүргэхдээ тун болгоомжтой байхыг уриалаад байгаа юм.

 

Тэгвэл Куала Лампурын олон улсын нисэх буудалд байхдаа “VX”гэх хортой бодисонд хордон амиа алдсан Ким Чен Намын ууган хүү, Кимийн гэр бүлийн дараагийн залгамжлагч 21 настай Ким Хан Солын нэгэн бичлэг “www.Youtube.com” сайтад байршсан байна. Уг бичлэгт Ким Хан Сол өөрийгөө Ким Чен Намын хүү гэдгээ батлахын тулд гадаад паспортоо үзүүлсэн аж. Гэхдээ тэрбээр паспорт дахь хувийн мэдээллээ гараараа дарж, зөвхөн гэрэл зураг болон нэрээ үзүүлжээ.

 

 

Сайтад нийтлэгдсэн уг бичлэгийг “Хойд Солонгосын ард түмэнд” хэмээн нэрийдсэн байна. Ким Хан Сол“Би Хойд Солонгосын иргэн. Мөн Кимийн гэр бүлийн хууль ёсны гишүүн. Миний эцгийг алсан. Би ээж болон охин дүүгийнхээ хамт байна. Тун удахгүй буруутан шийтгэлээ хүлээн гэдэгт найдаж байна” хэмээн хэлжээ. Энэхүү бичлэг 40 секунт үргэлжлэх бөгөөд бичлэгийг “Хойд Солонгосын дүрвэгсдэд туслах сан” гэх олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан хийсэн байна. Бичлэгт байгаа эрхэмКим Чен Намын хүү Ким Хан Солболохыг Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын байгууллагын удирдлагууд баталжээ.

 

Ким Хан Сол гэр бүлийнхээ хамтаар Макао хотноо амьдарч буй бөгөөд БНХАУ-ын цагдаагийнхан хамгаалалтад авчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нууцаар Малайзад очиж, эцгийнхээ цогцсыг таних ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг Малайзын хэвлэлүүд өгч байгаа ч хараахан албаныхан батлаагүй байна. Ким Хан Сол бол Ким Чен Уны дараа Хойд Солонгосын удирдах хууль ёсны залгамжлагч билээ. Ким Чен Ун эрх мэдлээ хамгаалахын тулд Ким Хан Солыг эцгийнх нь адилаар хороох магадлалтай байгаа талаар өмнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Ким Хан Сол Францад боловсрол эзэмшсэн бөгөөд 2012 оны эхээр “Finnish”гэх хэвлэлд Хойд Солонгосын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Хойд Солонгост өлсгөлөн газар авсан. Эрх мэдэлтнүүд улам баяжиж, харин ард түмэн улам ядуурсаар байна. Эрх баригчид ард түмнээ бус зөвхөн цөмийн хөтөлбөрөө улам дэлгэрүүлэхийг зорьдог” хэмээн ярьжээ.

 

Уг ярилцлагын дараахан түүнийг хөнөөх оролдлого хэд хэдэн удаа гарч байсан талаар гэрчүүд мэдээлэв.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баасанд:
Сэвтэхгүй юмандаа сэвтэж сээр хүзүүгийхээ махыг барав гэгчээр юун саваагүй гар вэ чи Таануус юу гэж боджийнэ гэх шиг тэнэг АЦ
2017-03-14
Зочин:
Ким жон инь бүдүүн гахай ядаж бхад нас залуу мөд үхэхгүй тийм болохоор хойдод ардчилал гарах магадлал алга. Ийм бацаанд дэлхий өвдөг сөгдөх видээ
2017-03-14
баасан:
надад тийм хор олдвол энэ төрийн нэр барьж идэж уудаг авилагчидруу дуртайяа цацна, тануус юу гэж бодож байна???
2017-03-13
баасанд:
Сэвтэхгүй юмандаа сэвтэж сээр хүзүүгийхээ махыг барав гэгчээр юун саваагүй гар вэ чи Таануус юу гэж боджийнэ гэх шиг тэнэг АЦ
kim chin un:
TENEG YUM DAA, SUUDERT L BJ BHGUI, od blh gesiim bhdaa, Tsaduul jini chamaig ch gesen alna, uchir n ji gereld tsohigdchihloo ...
2017-03-12
Зочин:
hoid solongos uls baihgui bolno. orond ni negdsen solongos bii bolno.
2017-03-10
Зочин:
irged ni ulsuj, tsangaj baigaa. hoid solongos uls orshin togtnohooo bolino. omnodteigee negdeh ni gartsaagui asuuudal.
2017-03-10
Зочин:
negniihee muuug uzehee boliocheee mongolchuuudaa. tertei tergui hoid solongos ulsiiig udirdaj baigaa humuus hariutslagaaa huleeene. ed nar udaaan tur zasag barihgui.
2017-03-10
Зочин:
er n Hoid solongosiin deglem ene Kim Chen Un aar tugsgul boloh yumaa daa yanz n. Daraagiin zalgamjlagch n iim yum yarij bshd
2017-03-10
Зочин:
иймхэн юм ойлгодоггүй арай мулгуу юу гүй юу?
2017-03-10
Zochin:
Yuch oilgosongu ynz buriin hunii ner l garad bhin heni huu hen2 ch genuu kkk
2017-03-09
Зочин:
иймхэн юм ойлгодоггүй арай мулгуу юу гүй юу?
Kkk:
Golog
2017-03-09
хэхэ:
тэнэг үхэр
2017-03-09
Зочин:
Энэ пиндгэр их муухай адгийн хог юмаадаа үхвэл таарна жинхэнэ алуурчин бөгөөд дарангуйлагч хог.
2017-03-09
Зочин:
TER 1 JIJIGHEN HUJAA BANDI ODOO BAS YUUCH BILEE,TEGEED BAS BUHEL BUTEN HOID SOLONGOS GESE GURENIIG IH OLON YUM SHAAJDEE HUURHII,HAR URVAGCH HUJAAGIN SHEES
2017-03-09
хэхэ:
тэнэг үхэр