Тамирчин хориотой бодис хэрэглэснээ зөвшөөрчээ

img

 

Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад тамирчин Г.Ууганбаатараас хориотой бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлжээ.

 

Монголын Допингийн эсрэг Үндэсний төвөөс дээж авсан 5 тамирчны допингийн шинжилгээний хариуг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн бөгөөд уг шинжилгээний хариунд тамирчин Галбаатар овогтой Ууганбаатарын өгсөн 3939345 дугаартай сорьцонд хориотой бодис илэрснийг албан ёсоор мэдэгдсэн байна.

 

Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2 дахь заалтыг үндэслэн Meldonium32,6 µg/ml илэрсэн тамирчин Г.Ууганбаатарт допингийн шинжилгээний Б сорьцыг шинжлүүлэх хүсэлт тавьсан боловч тамирчин дараагийн шинжилгээ өгөхөөс татгалзаж хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Б.Ууганбаатар 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн байжээ. Тэрбээр "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж иржээ.

 

П.БАЯР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ