Каннын наадамд “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарчээ

img

 

Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарчээ.

 

Наадмын энэхүү төрөлд 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарсан бөгөөд Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур улсын найруулагчид багтсан байна.

 

Найруулагч С.Бямба уг кино зохиолооо зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй бичжээ.

 

Тэрбээр өмнө нь “Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан.

 

Каннын кино наадам 70 дахь удаагаа ирэх тавдугаар сард Франц улсын Канн хотноо зохион байгуулагдана.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ