Замын цагдаа эмэгтэй жолооч нарт сарнай бэлэглэжээ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /2017.03.08/ тохиолоо. Эл өдөр Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид эмэгтэй жолооч нарт сарнай бэлэглэжээ.
Тус аймгийн замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож буй эмэгтэй гурван жолоочийг "САЙН ЖОЛООЧ"-оор шалгаруулж гарын бэлэг гардуулсан байна.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн өдөр ОХУ-ын Москва хотын замын цагдаагийн алба хаагчид эмэгтэй жолооч нарт сарнай бэлэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ