Хоёр сарын хугацаанд 5 хүүхэд амь нас хохирчээ

img

Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 5 хүүхдийн амь нас хохирч, 12 хүүхэд гэмтсэн статистик мэдээ байна.

 

ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлд “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

 

Иймд аюулгүй, зөв замын хөдөлгөөнд оролцох талаар хүүхдүүдээ зааж сургах шаардлагатайг замын цагдаагийн албанаас зөвлөж байна.  Мөн хүүхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэн суулгаж байхыг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ