Зургаан настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ

img

Зам тээврийн осол, хэргийн улмаас өчигдөр /2017.03.08/ 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

 

Тухайлбал, ХУД-ын 4-р хороо “Viva City” хорооллын замд амины T.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь амины T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц нарын 2 хүн гэмтсэн байна.

 

Мөн БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөөний замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай Т-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч Т нь 12 настай ахын хамт явж байсан аж.

 

Мөн өнгөрсөн өдөр 52 согтуу жолоочийг саатуулжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ