Скарлетт Йоханссоныг муу ээж гэв

Холливуудын нэрт жүжигчин Скарлетт Йоханссон нөхөр Ромен Дориакаас салахаар болсон билээ. Тэрбээр салах өргөдлөө шүүхэд өгчээ.
Хос 2014 оны гуравдугаар сард хуримаа нууцаар хийсэн бөгөөд Роза гэх охинтой билээ.
Тэгвэл сэтгүүлч охиноо өөрөө өсгөж, асран хүмүүжүүлэх бодолтой байгаа гэнэ. Тэрбээр охиныхоо төлөө эхнэртэйгээ шүүхдэлцэхэд бэлэн байгаа талаар түүний дотны найз “TMZ” сайтад ярьжээ. Жүжигчин бүсгүй ихэнх цагаа гэртээ бус зургийн талбайд өнгөрүүлдэг нь Ромений дургүйцлийг хүргэж, хос хөндийрөхөд хүрчээ. Хос өнгөрсөн оны есдүгээр сараас тусдаа амьдрах болсон гэнэ.
Ромен эхнэрээ “Муу ээж. Тэр их завгүй. Охин минь ихэнх цагаа надтай өнгөрүүлдэг” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ