Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /2017.03.08/ тохиосон. Эл өдөр Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй нүцгэн жагсаал хийжээ.
Жагсаал хийсэн Б.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй “Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очсон байна лээ. Өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ” хэмээн фэйсбүүк хуудсаар видео бичлэг хийж олон нийтэд цацжээ.
Харин цагдаагийн байгууллагаас “Жагсаал хийсэн эмэгтэйчүүийг баривчлан, саатуулаагүй. Аливаа жагсаал цуглааныг хийхдээ харъяа нутаг дэвсгэрийн ЗДТГ-аас зөвшөөрөл авах хуультай. Гэвч жагсаал хийсэн эмэгтэйчүүд зөвшөөрөл аваагүй байсан тул зохих ёсны шаардлага тавьсан” гэдэг тайлбарыг хэлж байна.
Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж, нүцгэн жагсаал хийсэн аж.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |