Америкийн тусгай хүчин Ракка хотноо очжээ

Сирийн Ракка хотыг хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагаанд оролцохоор АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн тус улсад хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Америк цэргүүд Ракка хотноо бүгэж буй исламын дайчдын байршлыг их буугаар галлаж, террористуудыг устгах үүрэгтэй гэнэ.
Пентагон “Америкийн явган цэргүүд Сирид амжилттай очсон” гэж мэдээлжээ.
Хэд орчим цэрэг Ракка хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож буй талаарх тоон мэдээллийг Пентагон өгөхөөс эрс татгалзаж “Цэргийн тоо болон террористуудын эсрэг ямар зэвсэг ашиглах нь нууц” гэсэн байна.
АНУ-ын Тэнгисийн цэргүүд өнгөрсөн сарын эхээр Сирийн Манбиж хотноо очиж, террористуудын эсрэг тэмцэж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ