Тусгай олимпод оролцох тамирчдыг үдлээ

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Австри улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг тусгай олимпийн наадам энэ сарын 14-25-ны өдрүүдэд болно.  Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол өчигдөр /2017.03.09/ боллоо.

 

Дэлхийн тусгай олимпийн наадам нь дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Манай улсын баг тамирчид 2013 онд БНСУ-д зохион байгуулагдсан Пёнчаны өвлийн наадамд урилгаар анх удаа оролцож байсан.

 

Үүнээс хойш 2015 онд Лос Анжелес хотноо болсон зуны олимпийн наадамд 14 тамирчин оролцож, 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байв. Манай шигшээ баг энэ удаа бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцох ажээ.

 

Австрийн өвлийн олимпод нийт 107 орны 3000 гаруй тамирчин өвлийн спортын  9 төрлөөр өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ