Сүхтэй этгээд долоон хүнийг гэмтээжээ

img

 

Германы Дюссельдорф хотноо нэгэн этгээд иргэд рүү дайрсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тус хотын төв галт тэрэгний буудал дээр сүхээр зэвсэглэсэн нэгэн этгээд иргэд рүү дайрчээ.

 

Уг үйл явдлын улмаас долоон хүн гэмтэж, эмнэлэгийн тусламж авсан гэнэ. Халдлага өчигдөр орон нутгийн цагаар 21.00 цагийн орчимд болсон талаар хотын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж иргэдийг гэмтээсэн этгээдийг баривчилсан байна. Баригдсан этгээд 36 настай аж. Түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн таамаглаж буй гэнэ.  

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ