М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар халз барилдана

...

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Шагналын сан 50 сая төгрөг аж.

 

Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө.  ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Ураццэцэгтэй  өрсөлдөхөөр болжээ.

 

Ингээд тэмцээний оноолтыг танилцуулж байна.

 

  • 60 кг жинд:  МУГТЖ Д.Амартүвшин  ОУХМ Ж.Амарболд

 

  • 66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ  Д.Төмөрхүлэг

 

  • 81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар  ОУХМ О.Ууганбаатар

 

  • +100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  ОУХМ Ө.Дүүрэнбаяр

 

  • 57 кг жинд: МУГТ  Д.Сумъяа,  ОУХМ Л.Энхрийлэн

 

  • 63 кг жинд:  МУГТ Ц.Мөнхзаяа  ОУХМ Б.Ганхайч

 

  • 48 кг жинд:  МУГТЖМ.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй тус тус оноолт таарчээ.

 

Холимог барилдаан энэ сарын 16-нд АСА циркэд болох юм байна. Тоглолтын билет 10 мянган төгрөг. АСА циркийн тасалбар борлуулах цэгээр ирэх даваа гарагаас эхлэн зарагдана.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
уур хилэн өш хонзон өвөртөлж барилдана гэж чамд хэн хэлээв. юм болгоныг харлуулах гэсэн чам мэтийн гайнууд л нийгмийг бузарлаад байгаа юм. аливааг сайн талаас нь харж сурахыг хичээ. жаахан ч гэсэн гэгээ орж магадгүй наад хар дотор чинь.
2017-03-15
judo:
goe yum uzehnee otgontsetseg iluu baihoo
2017-03-11
зочин:
Уур хилэн, өш хонзон өвөрлөж барилдаад Отгонцэцэгийг ялах уу, Тамирчин хүний амжилтанд хүрэхэд гол нөлөөлдөг зүйл бол СЭТГЭЛ ЗҮЙ шүү дээ, Хэрвээ Уранцэцэг Шатаж барилдах л юм бол гарцаагүй ялагдана,
2017-03-11
Зочин:
уур хилэн өш хонзон өвөртөлж барилдана гэж чамд хэн хэлээв. юм болгоныг харлуулах гэсэн чам мэтийн гайнууд л нийгмийг бузарлаад байгаа юм. аливааг сайн талаас нь харж сурахыг хичээ. жаахан ч гэсэн гэгээ орж магадгүй наад хар дотор чинь.
Зочин:
Амжилт
2017-03-10