Төрийн байгууллагууд авлигын эсрэг хамтын хүчээр тэмцэнэ

img

 

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах, авлигын эсрэг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана.  Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

 

Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцов.

 

“Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Цаашид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээнээс татгалздаг хандлагыг иргэд, олон нийтийн дунд бий болгож, иргэдийн хяналтыг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлэв.

 

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-наас Авлигатай тэмцэх газрын долоон баг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад нэг сарын хугацаанд ажиллах юм. Ажлын хэсгүүд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна.

 

Уулзалтад Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат оролцлоо. Тэрээр “Байгаа бодит нөхцөл, байдлаа үнэн мөнөөр нь гаргах нь чухал. Авлигатай тэмцэх ажлыг улс төр, улстөржилт, хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ухуулан таниулах чиглэлээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй. Авлигаас ангид, авлигагүй Монгол Улсын төлөө төрийн өндөр албан тушаалтан, хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс онцгойлон зүтгэх ёстой” гэж яам, агентлагийн удирдлагуудад захилаа.

 

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан юм хэмээн Засгийн гарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Авалгын жинхэнэ эзэд нь өөрдөө сууцгааж байгаа юм бишүү?
2017-03-12
Зочин:
хаа хаа хаа хулгайч нар мөн их худлаа хуцваа өөртөөгөө тэмцэх үү таа нар хошгорох хүн байхгүй Төрийн албаар хулгайч бөрс долоогч авилагч нар дүүрсэн
2017-03-11
ЛХАГВА:
БОДСОНЫХОО ЭСРЭГ ЯРЬЖ ЯРИСАНЫХАА ЭСРЭГ ХИЙХИЙН ТУЛД СОХОР АЗААР ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН МАНгарууд ЭХЛЭЭД ТЭР БАЯР МЭТИЙН МОНГОЛЫГ ӨРӨНД УНГААСАН МӨНГӨ УГААСАН ОФШОРТОНГУУДАА ХУСААД ДАРАА НЬ ЭНЭ МЭТИЙГ ДОНГОСЖ СУУВАЛ ХАРИН БУРХАН БОЛГООД ҮҮРД ШҮТСЭН Ч ЯАХАВ ДЭЭ
2017-03-11
Зочин:
Хэлсэн үгэндээ эзэн болоод энэ OFFSHOR-т холбоотой бүх хүмүүсийг байх ёстой байранд нь буцаагаад хууль бус аргаар олсон бүх мөнгий нь хураагаад Монгол улсаа өрнөөс салгачихвал дээрдээ. Одоо Монголын ард түмэнд найрагч хүний уран гоё үгнээс илүү өргүй газар нутгаа гадны зээлийн барьцаанд алдахгүй бүрэн бүтэн хадгалж 3хан сая хүмүүс маань баян биш ядахдаа дундаж амьдралтай тайван амьдарвал хэрэгтэй байна. Төрд ард түмний төлөө амлалт хэлж гарч ирчихээд яаж нойр нь хүрч хоолойгоор нь хоол давдаг байнаа.
2017-03-11
AWILAGCH:
MARZAGNAH UMAA
2017-03-11
Зочин:
Авилгын субьeкт гишүүд сайд ТНБД голлодог.Доод албан хаагчидад мөнгөний мэдэл байх биш дээ.Байсан ч дээдүүлийн гар хөл золиосны хүмүүс байдаг тэдний өмнөөс ялыг нь үүрдэг.Тусгай зөвшөөрөл олгодог хүмүүсийг анзаараарай.
2017-03-10
Баатар:
Жирийн албан хаагчид дээд албан тушаалтнуудаа анзаарч хянах боломж бий шүү.АНХААР АЖИГЛА. Сошиалд сайн ханд.Гарах гарцгүй болго.
2017-03-10
Зочин:
МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХ БИШ ДЭЭ МӨНХБАТ МИНЬ
2017-03-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-10
pkxny:
юуны чинь авилгатай тэмцэх харин хэнэ сайн худал хуцна,хэнэ сайн худал ярьж хулгай хийж авилга өгж авалцана тийм хүмүүс энэ хорвоод сайхан амьдараад баигаа юм биш үү новшийн оффшорчид авилгачидыг тэнгэр гэсгээх болтугай төрийн толгойд дандаа луйварчид авилгачид баигаа учир авилгачидтай тэмцэнэ гэдэг үлгэр
2017-03-10
зочин:
Төрийнхөө толгойд дан авилгачид залчихаад тэнэг хүн хуурч байгаа юм шиг авилгатай тэмцэнэ гээд юу гээд худлаа хуцаад байдаг ацнууд вэ наана чинь цул авилга өгч албан тушаалд очсон хүмүүс сууж байна шүү дээ тэгээд яаж авилгатай тэмцэх гээд байгаа юм
2017-03-10