”Буянт Ухаа” цогцолборт үнэгүй ном хурж байна

img

 

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар үнэ төлбөргүй засал, ном айлдаж байгаа юм.

 

Өндөр Гэгээн Занабазар нь Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд нирваан дүрийг үзүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш эл өдрийг дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтжээ.

 

Энэхүү уламжлалын дагуу МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 14 буюу өнөөдөр хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах ажээ.

 

Эл арга хэмжээний үеэр МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуваргууд, тахиа жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм байна.

 

Энэхүү дээдийн номын айлдвар нь өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт үнэ төлбөргүй болж байна.

 

Үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

 

  • 10:00 цагт Хурал нмын үйл ажиллагааг нээнэ.

 

  • 10:10 цагт Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол хурна. /МБШТөв Гандантэгчэнлийн хийдийн лам хуврагууд/

 

  • 10:20 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан номын айлдвар. /Өндөр гэгээний дүйчэн, насны авшгийн тухай/

 

  • 11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан ламын насны авшиг хайрлана.

 

  • 12:00 цагт Мандал өргөнө. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон/

 

  • 12:10 цагт Өндөр гэгээний Жинлавцогзол буюу Цагийг тохинуулагч солдив уншина. /Сүсэгтэн олон, лам хуврагууд 3-7 удаа/

 

  • 12:20 цагт Сан даллага хурна. /Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд/

 

  • 13:00 цагт Хүмүүнлэгийн үйл ажиллагаа /Тэргүүн хамба ламаас өндөр настнуудад хишиг хүртээх, хүндлэл үзүүлэх/

 

  • 13:30 цагт Сүсэгтэн олон маань, мэгзэм хөгжөөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн хирээс хитэрсэн авир удаа дараа гаргах болсон энэ Гандангийн тэргүүн их хамба Чойжамц гэгч нь огцорж байга сурагтай.
2017-03-11
yostoi zuv:
DAGAN BAYSAY OOO
2017-03-11