Салман хаан Токиод ирлээ

img

 

Ази тивд төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй Саудын Арабын эзэн хаан Салман өчигдөр Японы нийслэл Токио хотноо хүрэлцэн ирсэн талаар   “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Эзэн хааныг Токио хотын “Ханеда” олон улсын нисэх буудалд ирэх үед тус улсын титэмт ханхүү Нарухито угтан авчээ. Хааныг ирэх үед нисэх буудлыг 1000 гаруй цагдаагийнхан хамгаалжээ. 

 

Салман хаан маргааш Японы эзэн хаан Акихитотай уулзах гэнэ. Тэрбээр 2014 онд ханхүү байхдаа Токиод айлчилж байсан билээ.  Уг айлчлал гурван өдөр үргэлжилнэ.

 

Эзэн хаан Индонез, Малайз улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийгээд байна. Хааны дараагийн айлчлалын зогсоол БНХАУ юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ