Чөлөөтийнхөн нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв

img

 

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд Улаан-Үд хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн  Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсаас 55 тамирчин оролцсон. Манай тамирчид нэг мөнгө,  зургаан хүрэл медаль хүртжээ.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн мөнгөн медаль хүртэв.

 

 

Харин тэмцээний 70 кг-ын жинд зодоглосон МУГТ Г.Мандахнаран, 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Батчулууны Батмагнай нар хүрэл медаль хүртэв.  

 

Мөн 57 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ З.Занабазар, 86 кг-д Б.Өлзийсайхан,  97 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер  М.Билгүүтэй, “Ганьт” клубийн тамирчин, ОУХМ Л.Төртогтох нар тус тус хүрэл медаль хүртлээ.

 

 

Тэмцээнд Хятад, Өмнөд Солонгос, Япон, Украйн, Тажикстан, ОХУ, Монголын 120 орчим тамирчин оролцоход Монголчууд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 55 тамирчинтай оролцож 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

 

Манай улсын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид 2013 оноос хойш Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд аваргалж байсан. Энэ удаагийн тэмцээнд тамирчид алтан медаль хүртсэнгүй.

 

Тэмцээний дүн:

 

 

61 кг (24 бөх):

1. Омак Сюрюн (ОХУ, Тува)

 

2. Даша Шарастепанов (ОХУ, Буриад)

 

3. Адексей Медведев (ОХУ, Хакасия), Нургун Скрябин (ОХУ, Якут)

 

70 кг (11 бөх):

 

1. Евгений Жербаев (ОХУ, Буриад)

 

2. Илья Филиппов (ОХУ, Красноярск)

 

3. Надирбег Хизриев (ОХУ, Красноярск), Ганзоригийн Мандахнаран (Монгол)


86 кг (10 бөх):

 

1. Никита Зеленков (ОХУ, Красноярск)

 

2. Оргодолын Үйтүмэн (Монгол)

 

3. Баасанцогтын Өлзийсайхан (Монгол), Илья Арчиа (Украин)


125 кг (10 бөх):

 

1. Балдан Цыжипов (ОХУ, Буриад)

2. Мухамази Магомедов (ОХУ, Красноярск)

3. Остап Пасенок (ОХУ, Кемерево), Цыбик Максаров (ОХУ, Буриад)

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Beltgel sain hii,sahilga bat,bas setgel zuin belt:
Mandahnaran yvahaa bolijee.odoo bolimoor.ter gurjiin hurel medaliig luivardah ged baraagui bandi.chuluut buh heden minut barilddagiig odoo ydaj meddeg boloo biz.tamirchdiin tsaling bhgui bolgoj,amjilt gargaval uramshuulj bh heregtei
2017-03-13