Нидерланд, Туркээс уучлалт гуйхгүй гэв

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу болон Гэр бүл, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн сайд Фатиме Бетюль Саям Кайе нар өнгөрсөн амралтын өдөр Нидерланд улсад амьдарч, ажиллаж буй турк иргэдтэй уулзалт хийхийг хүссэн ч тус улсын эрх баригчид зөвшөөрөөгүй талаар “www.justreadonline.com” сайт мэдээллээ. Уг шийдвэрийг Нидерландад амьдарч буй турк иргэд эсэргүүцэн, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Голланд улсад 400 мянган турк амьдарч байна.
Турк улсад ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх мэдлийг өргөжүүлэхээр Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явагдана. Уг асуудлаар Туркийн эрх баригчид гадаадын орнуудад амьдарч буй иргэдтэйгээ уулзаж, дэмжлэг авахаар зорьж буй билээ.
Эрдоган Нидерландын эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцжээ.
Дээрх асуудлаар Туркийн Гадаад хэргийн сайд Нидерланд дахь туркчуудтай уулзалт хийхийг хүссэн боловч уг уулзалтыг Нидерландын талаас зөвшөөрөөгүй аж. Нидерландын Засгийн газрын хэвлэлийн алба “Иймэрхүү уулзалт нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй” хэмээн мэдэгджээ. Шийдвэрийнхээ төлөө Нидерландын Ерөнхий сайд М.Рютте Туркийн эрх баригчдаас уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ