Ө.Энхтүвшин: Цаг нь болохоор дараагийн сайд нарыг ярина

img

МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн хямрал үүсдэг  нь зуршил болжээ. Энэ удаа шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлт бий болж байна. Үүнээс яаж сэргийлж болох вэ. МАН-ын бүлгээр яригдаж байгаа асуудлуудыг тодорхой хэлж болох уу? -Энэ байдлаараа явж болохгүй. Гол нь төрийн ажил  хэвийн явж байх ёстой. Анх хамтрах үедээ ийм ийм зүйлийг хийнэ гэж тохиролцсон ажил байж л байна. Хамтарсан Засгийн гараас гарсан ч гэсэн энэ ажил нь үргэлжилж л байх ёстой. АН Засгийн газраас  гарлаа гэхэд зургаан сайдын суудлыг  нөхөж гишүүдийг нь бүрдүүлээд ажлаа хийх болно. Зайлшгүй хийх ёстой олон асуудлыг төлөвлөсөн болохоор бүгдийг нь хэрэгжүүлэхийн төлөө  дараагийн Засгийн газар ажиллах ёстой гэж бодож байна. Сонгууль зарлагдсаны дараа өөр өөрийн намын хөтөлбөрийг дэвшүүлээд сонгуулийн ажлаа хийгээд явна. Үүнээс өмнө ажлаа хийх хугацаа хожих хэрэгтэй. -Валютын ханшийн өсөлтийг барьж дийлэлгүй бодлого алдсан Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах санал гарч байгаа. МАН-ын бүлгээр энэ тухай яригдаж байна уу? -Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах  саналаа албан ёсоор тавиагүй байгаа юм билээ. Аль нэг албан тушаалтныг өнөөдөр яаран огцруулснаар асуудал шийдэгдэхгүй. Валютын ханш буураад, үнийн өсөлт зогсдог бол  огцруулж болж байна. Өнөөдөр бүлгийн хурлаар үнийн өсөлтийг ярьж байгаа нь цаадах нарийн учир шалтгааныг  олох, Монголбанк, Засгийн  газар, УИХ-аас томилогдсон ажлын хэсэг  юу гэж үзэж байгааг сонсох. Ойрын хугацаанд Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байгааг сонсож байна. -АН-ын гишүүний  мэдлийн компани шатахууныхаа үнийн нэмсэн бол МАН-ын гишүүнийх нэмээгүй байна. Энэ нь улстөрийн зорилготой гэсэн мэдээлэл гараад байгаа.Энэ тухай судалж үзсэн үү. Үндэслэлтэй мэдээлэл үү? -Энэ анхаарал татаж байгаа асуудал. Хоёр компани шатахууныхаа үнийг нэмээгүй байна гэж мэдээлж байсан. Одоо нэмэгдсэн байх. Яагаад нэг хэсэг нь нэмээд байхад нөгөө хэсэг нь нэмэхгүй байгаа юм гэдгийн учир шалтгааныг олох хэрэгтэй. -МАН-ын бүлгийн  хуралд Ерөнхий сайд оролцож ойрын хугацаанд  хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудаа танилцуулсан гэсэн. Энэ талаар тодорхой хэлж болох уу? -Асуудал цаашдаа яаж үргэлжлэх нь вэ гэдэг анхаарал татаж байна.  Мэдээлэл сонсоод зүгээр хараад сууж байж болохгүй. Ядахдаа өнөөдрийн хэмжээнд нь тогтоон барих, болж өгвөл  үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авахын төлөө бид хамтарч ажиллах хэрэгтэй. Засгийн газраас яаралтай ямар арга хэмжээ авах гэж байгаагаа бүлгийн хурал дээр танилцуулж байна. Нефть импортлогч компаниудад татаас өргөх, татварыг нь тодорхой хэмжээгээр бууруулах, нөөцийн махыг   ченжүүдийн гарт оруулалгүй хяналттайгаар зах зээлд нийлүүлэх чиглэл өгч байна. Үнийн өсөлтийг цааш даамжруулж  болохгүй нэн даруй арга хэмжээгээ хэрэгжүүлэх чигийг бүлгийн зүгээс Засгийн газарт өгч байна. -Н.Алтанхуяг сайд хамтарсан Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдсэнийхээ дараа ашигт малтмалын лицензийг хууль бусаар авсан тухай ноцтой баримттай мэдээлэл өгнө гэсэн зар тарааж байсан. Хоёр нам хамтарч ажиллахаа болилоо гэхэд үүсэх хямрал, өрсөлдөөн өрнөж үүнд нь иргэд хохирч байна? -Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх гэж байгаа тухай би сонсоогүй юм байна. Хууль бус юм байгаа бол мэдээлэх л хэрэгтэй. Хууль зөрчсөн, хууль бус зүйл байгаа бол хэлэх хэрэгтэй. Хамтарсан Засгийн газар тарлаа гэхэд МАН дангаараа Засгийн газраа байгууллаа гэхэд нөхөж орох сайд нар шударга ийм зарчмаар  ажиллах, мэргэжлийн, хүлээн зөвшөөрөгдсөн,  шударга, нэр цэвэр хүн төрийн өндөр дээд албан тушаал хаших ёстой гэж бодож байна. -Засгийн газарт ажиллаж байсан УИХ-ын гишүүн АН-ын сайд ажлаа өгөхөд зөрүүлээд томилох сайдад УИХ-ын гишүүдийг томилохгүй гэсэн яриа байна. Тийм зүйл яригдсан уу? -УИХ-ын гишүүдээс, гаднаас сайдуудыг томилно гэсэн яриа одоогоор алга. Энэ талаар яригдаагүй байгаа. Цагийн асуудлыг цагт нь ярина. Эхлээд бодлогоо барьж аваад намын Удирдах зөвлөлөөр ярилцаад тодорхой болгоно. Үүний дараа хэн байх вэ гэдгийг ярилцах болно. -АН хамтасран Засгийн газраас гарч байгаа нь  ардчилсан засгийн газар байгуулахын төлөө ажиллаж байна. Дараагийн сонгуулиар ардчилдан Засгийн  газар байгуулах болно гэж мэдэгдэж байсан? -Нэг хэсэг  гишүүн нь гарахаар ардчилсан Засгийн газар болчихдог гэж би мэдэхгүй. Албан ёсоор байгуулсан зөвшилцлийн гэрээнд ч ардчилсан Засгийн газар гэсэн үг байхгүй. Сүүлийн 20 жилд Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газар ажиллаж ирсэн. Ардчилал гэдгийг хэсэг бүлэг хүн өөртөө наагаад  явна гэж байж болохгүй. Б.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ýíý øààìèé øàð îðîõ îðîíã¿é ãýýä óéëæ áàéãààä óëñààñ îðîí ñóóö àâ÷ áàéñàí õ¿í ìºí¿¿?
2012-01-11
Ene shar asuudliig jinhen uls turjuulegch shuu dee...Tov todorhoi aliv asuudal gargaad yarihaar l.... uuniig yaran avch hayaj bolohgui geed l shaaj ugnu duu... iim amitadtai nam yaj eruul bh bilee dee... uruvdmuur... bas ichmeer...!!!
2012-01-11
Shartai shar hun dee.Salsan abgaigiinh ni huu neg batsaan bas uls turch bolno ene ter geed erteed neg sonin deer dongosch garsan baisan.Yriin bolohooroo shudarga bolood,ym abahaaraa duugui bolchihodog nuhur duu.Uls turiin medleg nimgen amitan shuu dee.Ireh songuuliar ene ueiin 50,60-aad ond tursun hund garuudiig uls turuus zailuulj hayah bolson.
2012-01-11
Ýíõò¿âøèí äàðãûí õýëñýí ¿ãèéã öóãëóóëààä íîì ãàðãàæ ñóðãóóëèéí ñóðàã÷èä îâóòàí çàëóóñûí çààâàë óíøèæ òàíèëöàõ çîõèîëûí òîîíä îðóóëúÿ. Ìàø èõ ºðãºí ìýäýýëýë ìýäëýã ºãºõ áýñòåëëåð áîëîõ íü äàìæèãã¿é ýý.
2012-01-10
Sain.,.
2012-01-10