Согтуугаар жолоо барьсан 94 хүнд баривчлах шийтгэл оноожээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.
Уг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнээс хойш энэ сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэл хотын хэмжээнд нийт 94 хүнд 7-30 хоногийн баривчилах шийтгэлийг шүүхээс оногдуулжээ.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар мууддаг.
• 5 грамм буюу нэг цайны халбага орчим архи: Жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг.
• 25 грамм архи: Жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог.
• 75 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 3 дахин ихэсгэдэг.
• 140 грамм архи: Жолоочийн самбаачлах хугацааг 5 дахин ихэсгэдэг.
• 160 граммаас дээш архи: Жолоочийн самбаачлах хугацааг 9 дахин ихэсгэдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ