Нийслэлд 3 хэм дулаан байна

img

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

 

2017оны 03 дугаар сарын 14-ний 08цагаас 20цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхибаруунаймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөссекундэд5-10 метр.Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр7-12 градус,Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар0-5 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. өдөртөө 2-4 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ