Төмөр замын өртөө, буудлууд сөнөх нь ээ

img

Тоорилын вант улсаас өөрийг сонсож байгаагүй монголчууд  1990-ээд он сүүлээс  Улаанбаатар төмөр зам,   Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, МИАТ гэсэн вант улстай болоод буй. Улсын хөгжил цэцэглэлт хийгээд эдийн засгийн өсөлтөд  эдний  оруулсан хувь нэмэр,  гүйцэтгэсэн  үүргийг    Монголын төр цаг ямагт үнэлсээр ирсэн.  Харамсалтай нь  тэнгэрт тулсан магтаал, сайшаал тэднийг харалган болгож орхижээ.

 

 

Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай  Монгол Улс хөл нийлүүлэх гэж ядаж цөхөх ахуйд Улаанбаатар төмөр замын вант улс хөл дор тээглэж хэвтчихээд хөг­жил дэвшилд садаа болоод зогсохгүй, улсын нэр нүүрийг барж байгааг хэлэх ёстой байх. XXI зууны босгыг алхаад 20 шахам жил болох гэж байхад үйл ажиллагаа хийгээд  үйлчилгээ  нь  хуучран үхширч байгаа УБТЗ-ыг яалтай билээ. Хэлэхгүй өнгөрч чадахгүй нь, энэ удаа. Манай орныг зорин ирэх жуулчид агаараар эсвэл галт тэрэг гэсэн хоёр үйлчилгээний аль нэгийг сонгодог. Зуны дэлгэр цагт Европын жуулчид ОХУ-аар дамжин галт тэргээр  Улаанбаатарт хөл тавих нь бий. Бээжингээс ч ялгаагүй.

 

Тэдэнд хамгийн түрүүнд монгол хүний зан чанар, элдэг ааш аягийг гэгээлэг  сайхнаар харуулах, мэдрүүлэх учиртай  үйлчилгээний  байгууллага бол УБТЗ байх. Тэр ч утгаараа  энэ  байгууллагын өнгө төрх, нүүр царай нь өртөө зангилаануудынх нь  үйлчилгээ билээ.   Төмөр зам дагуух өртөө, зангилаануудын үйлчилгээг зөвхөн галт тэрэгний  тасалбар худалдах,  ирж буцах зорчигчдын түр толгой хорогдох байр төдийгөөр хэмжихэд буруудах зүйлгүй болов уу. 

 

Тав тухын тухайд  бодохын ч  хэрэггүй.  Тав тух  муу, үнэ нь жилээс жилд нэмэгддэг болохоор иргэд үнэ хямдыг нь бодож, хувийн хэвшлийнхнийг сонгодог байх.  УБТЗ-ын бүхий л байгууллагын хаалгыг татахад, социализм тэр чигээрээ үнэртдэг.   Нарийн мэргэжил, чанд хатуу сахилга бат шаарддаг гэх утгаараа  хагас цэргийн зохион байгуулалттай байж болох ч үйлчилгээний соёлын тухайд зах зээлд шилжихгүйгээр  XXI зууны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх нь юу л бол.   Жижиг өртөөний тухайд  тэртээд одсон 1950, 1960-аад оны эхээр баригдсан өртөөний саарал чулуун  байшин,  өртөө байгуулахтай зэрэгцэн боссон ажилчдын орон сууц төдийхөн. 

 

Өртөө рүү шагайх аваас  хэдэн төмөр сандал, хөсрийтөж өмхөрсөн шал, социализмын  бүтээн байгуулалтын үеийг харуулсан  зургаар чимэглэсэн  хана, тасалбар борлуулдаг нүхэн цонх, учир ойлгогдохгүй үнийн танилцуулга бүхий самбараас  өөр зүйл олж   харахгүй. Өөрчлөгдөж, шинэчлэгддэг нь зөвхөн    замчид.  Тэд  насны эрхээр өндөр настны тэтгэвэртээ сууцгаан залуучуудад ажлынхаа байрыг,  шар дарцгийн хамт шилжүүлсэн байх.    

 

Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүд гэсэн олон улсын галт тэрэг зогсдог, жуулчид бууж суудаг өртөөнүүдийн хувьд ичиж үхэхэд ч багадмаар.    Галт тэрэг эдгээр томоохон өртөөнүүдэд олон улсын галт тэрэг 15 минут зогсох зуур жуулчид хөлийн чилээ гаргангаа түр бууж, өртөө хавийг сонирхох нь бий.

 

Тэрхэн хоромд зарим нь өртөөний өмхий ханхалсан бие засах газраар үйлчлүүлэхэд  суултуурын гадуурхи шээсийг олигтой арччихаагүй  атлаа төмөр замын дүрэмт хувцастай үйлчлэгч авгай 200 төгрөг нэхэн хөндөлсөх нь гутамшигтай харагддаг юм. Үүнээс  гадна өртөө рүү ороход  нүд хужирлаж, сэтгэл сэргээх үйлчилгээний тухай ярих ч хэрэггүй.   Лангуун дээрх ахуйн хэрэглээний барааг хэн худалдаж авах нь өөрт нь ч хүртээлгүй худалдагчтай  дэлгүүр байхын хэрэг юу байгаа юм, ингэхэд. Уг нь гадныхан өртөө доторхи дэлгүүрийг  аюулгүй байдлын хувьд хамгийн найдвартай нь гэж үзэж, тийшээ зүглэдэг биз. 

 

Нөгөөтэйгүүр,  Дархан өртөөг энд онцгойлон дурдах байна. Найрамдлаар овоглосон энэ хот Дархан хэмээх том өртөөтэйг хэн бүхэн мэднэ дээ.   Сүхбаатар- Улаанбаатар, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар- Эрдэнэт, Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн бүхий л галт тэрэг Дархан   өртөөн дээр 15 минут зогсдог. Олон улсын галт тэрэг 20 минут  зогсох хуваарьтай санагдана.  Зорчиг ч олонтой.  Харамсалтай нь  урьд өмнө  том сайхан өртөө байсан  энэ газар  эдүгээ архичдын оромж болон хувирчээ.  Хаалгаар нь яваад ороход архи, шээсний нэвширсэн үнэр хамар цоргиж, үс нь өрвийж, хэл ам  нь орооцолдсон нутгийн архичид урдуур хойгуур өлөн нүдлэн эргэлдэх нь аймаар.    Хүлээлгийн танхим нь  ч  өнгө зүсээ алджээ. 

 

Талбайн хэмжээ дамжааны хувьд ч  хүн амтай нь харьцуулахад амбаар болсон байна лээ. Илүү гаргаж авсан талбайгаа иргэдийн тээш хадгалах   газар  болгон ашигласан бол эсвэл хүүхэд, нялхас саатуулах газар  нээсэн бол өөр хэрэг. Дамжиж яваа иргэд  тухалж суугаад хооллох зоогийн газар ч алга байна лээ. Байгаа нь зоогийн газар нэртэй боловч  хуршсан тосонд нь хордож сүйд болмоор газар.  Үйлчлэгч нар нь ч “Хоол дууссан, байгаа нь энэ” гээд хөрч арзайсан хэдэн хуушуур  харуулсанаа  “хоол идэхгүй бол эндээс гар” гэж хэлж амжилгүй  дуу авалцан эвшээцгээнэ.

 

Тэд орлогоосоо цалинждаггүй, тогтмол цалинтай байдаг учраас ийн ажилдаа сэтгэлгүй ханддаг байх л даа.   Бие засах газар нь өртөөнөөс зайдуу  юм билээ.  Харуул хамгаалалтгүй тэр газарт  орж, тархиа хага цохиулснаас  тэсч байгаад л галт тэргэнд суух нь аминд өлзийтэй байж мэднэ.  Тас харанхуйд нүүгэлтэх тэрхүү өртөөний байшинг   шөнөд нь гэрлээр чимэглээд ч болов нэр сүрээ аврах ухаантай дарга УБТЗ-д алга гэж үү дээ.

 

Галт тэрэгний рестораны үйлчилгээ нь  ч найгүй. Хэрэвзээ ресторан хувьчлагдсан бол  орлого олохын төлөө  галт тэрэг  Улаанбаатар өртөөнөөс хөдөллөө, хаалгаа нээн зорчигчдод үйлчилж эхлэх байсан биз. Тэгвэл үгүй.  Хонхор өртөө өнгөрчихөөд байхад л  “Ресторан ажиллах болоогүй байна. Эндээс гарцгаа” гэх мөртөө арын хаалгаар яваа ах дүү, төрөл садан, найз нөхдөө болохоор суулгаад байх. Вагон даргынхаа үгийг ч үл тоох тэд зөвхөн өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн үйлчилдэг   бололтой.   Галт тэрэгний үйлчлэгч нарын тухайд ажилдаа сайн нь бий л байх,  харамсалтай нь  тийм үйлчлэгч ховор биз ээ.  Шөнө дундаас хойш  даарч бээрсэндээ өндийж суусаар Замын–Үүд дээр буусандаг.  

 

Үнэн хэрэгтээ, олон зуун зорчигч амь нас эрүүл мэнддээ хариуцлагатай хандан галт тэргээр аялдаг. Гэвч  иймэрхүү янзаар угтаж, үддэг нь  үйлчлүүлэгчдийнхээ тоог  алдахад хүргэдэг биз ээ. Би л хувьдаа дахин галт тэргээр болж л өгвөл аялахгүй гэж шийдсэн.  Нөгөөтэйгүүр,  УБТЗ 1949 оны оросуудтай байгуулсан гэрээгээ шинэчлээгvй, стратегийн хөгжлөө тодорхойлоогvй, иймээс хөрөнгө оруулалтын дорвитой алхам хийгдээгүйн улмаас вагон, зүтгүүрийн парк нь хоцрогдсон, 15 мянган ажиллагсадтай вант улс өнөө хэр зах зээлийн зарчмаар ажиллахгүй, ажиллахыг хүсэхгүй байгаа нь хэнтэй холбоотой юм бэ.

 

Шулуухан хэлэхэд,  УБТЗ-ын  үе үеийн дарга нар үүнд  буруутай.   Сүүлийн жилүүдэд улс төр тэнд жинхэнэ утгаараа үйлчилдэг болоод байгаа. Улс төрийн  аль хүчинд сайн үйлчилнэ тэр хүн энэ салбарын аль нэг байгууллагын даргаар томилогдон ажилладаг болсон байна лээ. Саяхныг хүртэл олон албатай, зургаа долоон орлогч даргатай, УБТЗ-ын удирдлага нь дор бүрнээ толгой мэдэн идэж уусаар ирсэн. Тийм дээ ч улстөрчдийн сонирхдог газар  нь биз. Энэ жишгээр ...Жигжиднямаа гэдэг хүн тавигдсан байгаа.

 

Харин шинэ дарга ...Жигжиднямаа нь юу бодож, сэтгэж явдаг юм бол доо. Уг нь ажилдаа ороод овоо хэдэн сарын нүүр үзсэн байлтай. Мэргэжлийн хүн тавигдлаа, одоо л өнгө зүс, ажил нь сайжрах байх хэмээн олон хүн хүсэн хүлээж байсан ч өнөөдрийг хүртэл гарт баригдахж, нүдэнд харагдах хийсэн зүйл алга. Энэ байдлаараа бол ойрын хэдэн жилд юу ч хийхгүй байж мэдэх. УБТЗ-ын өртөө, буудлууд сөнөх нь ээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hoorhiin Purevbaatar, TZ-n munguur avsan terbuun heden zuun tugrugiin baishingaa eeriihen nerluu shiljuulj chadahgui bgan gesen. Ulandaa garch bgan gesen.
2017-03-16
Зочин:
Зөв юм бичсэн байна. Шинэчлэх цаг нь болжээ. Дарга нараа
2017-03-15
1321312:
Ene tumur zam avilga shunaliin tom uurhai ium shig baigaan. sain shalgaasai. tendees tursun nuuc ter bumtnuud ih bainaaa.
2017-03-15
Зочин:
Рааш гэж нэг нөхөр олон жил олигтой юу ч хийлгүй явж ирсэнээс болж бараг л анх байгуулагдсан хэвээрээ байна.Тэрээр тусгай хангамж эдэлж сууна.Одоо энэ мэт МАН ын дарангуйллыг бүрэн хаасаар байна.
2017-03-15
Зочин:
Пурэвбаатар дарга л энэ тал дээр ажилласан хундээ ? Томор замын толоо л гэдэг хун ш дээ ?
2017-03-15
ОРОСООС ХАРААТ:
ОРОС 49 ХУВИЙГ НЬ АТГАЧИХААД МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДУРГҮЙ БАЙГАА ЮМ. МОНГОЛ УНХИАГҮЙ ДАРГА НАР НЬ ОРОС ТАЛДАА ОЙЛГУУЛАХАД СЭТГЭЛ ДУТААД БАЙНА. ОРОСУУД ХЯТАДТАЙ БАЙЛДАХ ҮЕД ХЭРЭГ БОЛНО ГЭЭД МАНАЙ ТӨМӨР ЗАМААС МЭДЛЭЭ АВАХ ДУРГҮЙ БАЙГАА БАЙХ. 49 ОНЫ ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУН ДУРГҮЙ.
2017-03-14
Бат:
Олон улсын УБ Бээжингийн галт тэрэгний тасалбар л лав хувь хүний гарт орсон юм билээ Суудал дууссан гээд зардаггүй тэгсэн хирнээ дамчид өндөр үнээр зараад байдаг Ороод суухаар зөндөө хоосон суудал байх жишээтэй Социализмаас өөрчлөгдсөн нь тэр л байх
2017-03-14
sambuu:
өртөө гэж хүн харахад санаа зовж нүүр улайдаг газар яг мөн дөө би хааяа зурагтаар кино хардаг юм саяхан Дугуйн дээрх там гэдэг төмөр зам тавьж байгаа киног хараад би бас төмөр замын өртөө бараг ийм шахуу юм байна гэж ойлгосон
2017-03-14
gurjav:
ardchilaliin buynd urtuug hurtel huvichilaad avsan shuudee ter avsan ezedtei n yri! harin ch sots.n ued urtuunuud restoran geh metiig ajiluulaad gaigui bsn, odoo huvid ochiod yun restoran mantai ogtononii nuh shig jijigleed tureesleed duusav,uund ubtz ymar hamaa bn ve? bichigch lav sots.n ued zamiin uud orj uzeegui bololtoidog shuu,ter ued harin ch zohion baiguulalt sain baijee mergejliin udirdaga ah nariin buynd hugjij bsn, odoo gadaad dotoodiin olon baychuud luivarchidiin buynaar huviin ezed baasan deer shavsan ylaa batgana shig bolj yun ulsiin nuur tsarai mantai hutslaal bndaa.
2017-03-14
Зочин:
DAHIAD L NEG ZAHIALAGT TASHAA MEDEETEI NUSANTSARCHATSAGNUUDIIN BUTEEL L BAINA.
2017-03-14
Зочин:
Mongold bgaa hamgiin hotsrogdson, hamgiin buduuleg, hamgiin archaagui, hamgiin hulgaich, hamgiin kuduu gazar bol UB tumur zam. orosuudaas salsan tsagt l hugjih bh...
2017-03-14
Зочин:
MANAY MONGOLCHUUD YAKHAARAA IIM KHUGJIJI TSETSEGLEKH DURGIUY UKHER SHIG KHUMUUS BAYDAG YUM BE? TSAANA CHINI DELKHII URAGSHLAAD DUUSLAA , YAMAR AZGUY NI MONGOLD TURDUG BAYNAA?KHUDLAA TSEJEE BUU DELDETSGEE
2017-03-14
boldguig ni buud:
AAA ODIO NEG JAAHAN SHIRUUN GAR GARGAHGUI BOL BUH YUM SUIRLEE .ER NI NEG HEDEN TON DARGA BUUDNA BGAA . JAAHAN JURAMD NI ORUULAHGUI BOL BOLHOO BSILAA DAA
2017-03-14
Зочин:
Суудал, ачаа нь холилдсон, цагийн хуваариа хүнд ойлгогдохоор тавьчихаж чадахгүй газар
2017-03-14
Хаха:
Яг үнэн. Тэгээд тэр жигжиднямаа нь дандаа онгоцоор явж бдг юм чинь сүүлийх 10 жил вагонд сууж үзээгүй бх тэр нөхөр
2017-03-14