Салман хаан, Абе нар уулзлаа

Саудын Арабын эзэн хаан Салман Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр Японд улсад хүрэлцэн ирсэн билээ. Эзэн хаан Токио хотноо дөрвөн өдрийн айлчлал хийнэ.
Түүнийг ирэхэд Японы угсаа залгамжлах ханхүү Нарухито угтан авчээ.
Тэгвэл эзэн хаан өчигдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан талаар “NHK” агентлаг мэдээллээ. Удирдагчид цаг үеийн асуудлаар ярилцсан байна. Япон, Саудын Арабтай газрын тосны салбар хамтран ажиллах туйлын сонирхолтой байгаа талаар Ерөнхий сайд Абе хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.
Мөн тэд байгаль орчны өөрчлөлтийн талаар хэлэлцсэн гэнэ. Эзэн хаан маргааш Японы сүр жавхлант эзэн хаан Акихитотай уулзана. Уг уулзалт олон улсын анхаарлыг ихээхэн татаж буй билээ.
Салман хааны дараагийн зогсоол БНХАУ-ын нийслэл Бээжин хот юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ