НҮБ-ын хоёр ажилтанг барьцаалжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газраас мэдээлсэнээр тус улсад үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын хоёр ажилтан барьцаалагдсан гэв.
Гэмт этгээдүүд Касаи мужид НҮБ-ын ажилчдыг барьцаалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ламберт Менде “Барьцаалагдсан НҮБ-ын тусгай элч нар Америк болон Шведийн иргэд болохыг тогтоогоод байна” гэж мэдэгджээ.
Тэднийг ямар зэвсэгт бүлэглэл барьцаалсан болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. "Барьцаалагчид Конго улсын иргэн" гэх мэдээллийг Цагдаагийн газраас өгчээ. НҮБ, уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг Конгогийн эрх баригчдаас хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ