С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг хэвээр үлдээв

img

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2017.03.15/ нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхэлж оройн 22:00 цагт шийдвэрээ гаргав. Шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор ирсэн ч шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч хурлыг орхин гарсан юм.

 

Тэгвэл бүтэн өдрийн турш үргэлжилсэн шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зүйл заалт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзсэн байна. Түүнчлэн хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна.

 

Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
энэ 3 арай бишээ, улсын хэрэг юм чинь аргагүй дээ, төр нь шүүхээ шударга, хараат бус байлгах гэд цалингийн нэмээд байгаа биш билүү, эсвэл улсын хэргийг далдлахаар, төрөөсөө хараат байсаны төлөө цалин нэмээд бгаа юм уу? шударга шүүх нь хаана байна?
2017-03-15