Испанид 20 жил ороогүй их хэмжээний бороо оржээ

img

 

Испанийн зүүн өмнөд хэсэгт их хэмжээний аадар бороо орж, гудамж талбай бүхэлдээ усанд автсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Гудамж, талбай бүхэлдээ усанд автсан учир Онцгой байдлын яам иргэдийг тээврийн  хэрэгслээсээ татгалзахыг уриалсан байна.

 

Цаг уурын хүрээлэн “Ширүүн аадар бороо энэ долоо хоногийн дуустал орох төлөвлөгөөтэй байна” хэмээн иргэдэд анхааруулжээ.

 

Сүүлийн 20 жил ороогүй их хэмжээний бороо ганцхан өдрийн дотор орсон байна. Аврагчид уснаас болж гэрээсээ гарч чадахгүй байгаа иргэд нэмэлт үүсгэвэр, цэвэр ус хүргэж эхэлжээ.

 

Аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, нэг хүн амиа алдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
yanaanaaaaa
2017-03-15