Уилъям шөний клубээр үйлчлүүлжээ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын шоудаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Ханхүү хэсэг найзынхаа хамтаар Швейцарийн “Farinet” гэх шөнийн клубт шоудсан аж.
Уилъямын Америк хип хоп “Луниз” хамтлагын “I Got 5 On It” дуу дээр бүжиглэж буй бичлэгийг тус клубээр үйлчлүүлж байсан эмэгтэйчүүд бичиж, инстаграм хуудастаа байршуулсан аж.
Ханхүү шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа их хэмжээний согтууруулах ундаа уусан хэмээн тус клубын ажилчин “TMZ” сайтад ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ