Пак Ын Хэ нохдоо хэрхэхээ шийдээгүй байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг шүүхээс буруутай хэмээн үзэж, өнгөрсөн баасан гаригт албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Пак Ын Хэ шүүхийн шийдвэрийн дараахан Хөх ордонг орхисон юм.
Тэрбээр өнгөрсөн онд цагаан өнгийн таван гөлөг тэжээх болж, Хөх ордонд хамтдаа амьдрах болсон билээ.
Ерөнхийлөгч асан Хөх ордноос нүүхдээ нохдоо орхиод явжээ. Одоогоор Пак Ын Хэ нохдоо Сөүл дэх гэртээ авчрах эсвэл амьтан хамгаалагчдад өгөх эсэхээ шийдээгүй байгаа гэнэ.
Амьтны эрхийг хамгаалагч “Busan Kapca” гэх байгууллага экс Ерөнхийлөгчийг амьтны эрхийг зөрчсөн хэмээн буруутгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ