МУГЖ Т.Ариунаа 50 нас хүрлээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр өдгөө 50 нас хүрч байгаа юм.
Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хvvхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон Хvvхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хvvхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжvvлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хvvхэд" дуугаа дуулсан байна.
Монгол улсын СТА, дуучин Ариунаа нь монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр тахир дутуу хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг "Ариун сэтгэл" сангийн тэргүүн юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ