Жүдочид өнөөдөр халз барилдана

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдах гэж байна. Шагналын сан 50 сая төгрөг аж.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдөнө. ОУХМастеруудын багт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг урилгаар багтаж, 48 кг-ын жинд МУГТЖ М.Ураццэцэгтэй өрсөлдөхөөр болжээ.
Ингээд тэмцээний оноолтыг танилцуулж байна.
- 60 кг жинд: МУГТЖ Д.Амартүвшин ОУХМ Ж.Амарболд
- 66 кг жинд: МУГТ Г.Болдбаатар ОУХМ Д.Төмөрхүлэг
- 81 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ОУХМ О.Ууганбаатар
- +100 кг жинд: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ОУХМ Ө.Дүүрэнбаяр
- 57 кг жинд: МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн
- 63 кг жинд: МУГТ Ц.Мөнхзаяа ОУХМ Б.Ганхайч
- 48 кг жинд: МУГТЖМ.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгтэй тус тус оноолт таарчээ.
Холимог барилдаан өнөөдөр АСА циркэд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ