Гамшгийн үед хамтран ажиллахаар болов

img

Хууль сахиулахын их сургуулийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), хошууч Н.Батсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл нар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

 

 

Энэхүү санамж бичгийн зорилго нь байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, оюутан, сурагчид, иргэд, олон нийтэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахад оршино гэж талууд мэдээлэв.

 

Мөн Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хурал хамтран оролцох зохион байгуулах, илтгэл, өгүүлэл нийтлэх, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг ашиглах, нэвтрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ном, гарын авлага боловсруулах, олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ур чадвар олгох боловсролын тогтолцоог бэхжүүлэх, гамшиг судлалын чиглэлээр магистр, докторын сургалтад хамрагдаж буй магистрант, докторант нарыг судалгаа хийх, сэдэв сонгох, лабораторийн болон хээрийн дадлага гүйцэтгэх нөхцөл боломжоор дэмжиж ажиллах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шударга иргэн:
Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Д. Алтангэрэл нь ажлынхаа эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг нь төрийн албаны салбар зөвлөл, хүний эрхийн комиссоор тус тус тогтоогдоод ажлаас халагдах тушаал нь гарсан боловч өөрөө саналаараа хөдөө орон нутаг руу шилжих хүсэлт өгсөн болж тушаал гаргаад явсан боловч, авлига албан тушаалын асуудлуудаас болж төрийн албанаас халагдсан. АТГ эрүүгийн хэрэг үүссэн. Ажилтай нь хамаагүй нутгийнхаа эмэгтэйг хүчиндсэн хэрэг нь эрүү үүсээд шалгагдаж байгаа. Гэр бүлийн хүнтэйгээ нийлж хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийг дарамтлаад сурчихсан сурцтай, туршлагатай гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч.
2022-09-17