Францад халдлага гарч, гурван хүн гэмтжээ

Францын Грасс хотноо халдлага болсон талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ. Халдлагын улмаас гурван хүн шархтсан талаар албаныхан өгүүлэв.
Уг хэрэг Грасс хотын нэгэн дунд сургуульд болсон байна. "Нэг этгээд сургууль руу нэвтэрснийхээ дараа сурагчид руу гал нээсэн" хэмээн тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Пьер-Анри Бранде мэдэгджээ. Тэрбээр “Шархтсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн. Цагдаагийнхан халдлага болсон сургуулийг барилгаас багш, сурагчдыг гаргаж эхэлсэн” гэж ярьсан байна.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 17 настай хүүг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн гэнэ. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Хүүгээс гар буу болон тэсрэх бөмбөг хураан авчээ.
Гэрчүүд халдлага үйлдсэн этгээдийг “ганцаараа бус хоёулаа байсан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ