Скарлет Йохансонд охиноо өгөхгүй гэв

Холливуудын нэрт жүжигчин Скарлет Йохансон өнгөрсөн сарын эхээр нөхөр Ромен Дориактаас салсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж буй билээ. Хос өнгөрсөн онд хуримаа нууцаар хийсэн бөгөөд Росе гэх охинтой билээ.
Йохансон Япон улсад шинэхэн уран бүтээлийнхээ зураг авалтад оролцож буй юм. Тэрбээр зураг авалтаа дуусгаад охиныхоо асран хамгаалах эрхийн төлөө Роментэй шүүхдэлцэхээр болсон юм.
Харин Ромен эхнэртээ мөчөөгөө өгөхгүй гэдгээ мэдэгдэж “Чи бус би охиноо өсгөн” хэмээжээ.
Ромен өчигдөр бяцхан охиныхоо хамтаар Нью Йорк хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “TMZ” сайт мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ