“Хөсөгтөн” хамтлаг НҮБ-ын танхимд тоглолт хийв

“Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид АНУ-аар аялан тоглолт хийж байгаа. Тэд аялан тоглолтын хүрээнд Нью-Йорк хотноо НҮБ-ын танхимд тоглолтоо зохион байгуулжээ.
Энэ сарын 10-нд НҮБ-ын тоглолтын танхимд болсон уг тоглолтыг дэлхийн 100 гаруй орны зочид төлөөлөгч үзэж сонирхсон байна.
Тус хамтлагийн аялан тоглолт энэ сарын 26-ныг хүртэл АНУ-ын хотуудаар үргэлжлэх ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ