Утааны эсрэг жагсав

Утааны эсрэг ээж аавуудад өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Жагсагчид “Утааг арилга!” “Эмнэлэгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогссон юм.
Тэд утааны эсрэг жагсаалыг сар бүр зохион байгуулах аж. зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм. Жагсагчид Засгийн газарт хоёр удаа шаардлага хүргүүлж, хоёр удаагийн жагсаалыг зохион байгуулсан ч ямар хариу ирүүлээгүй гэнэ. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдэв.
“Бидний эхний жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, “Агаар-Орчны бохирдол” гэдэг сэдвээр хэлэлцсэн. Үүний дараагаар үндэсний хөтөлбөрийг боловсруулах хорооныхон бүрдэж, ажиллаж эхэлсэн. Энэ бол үр дүн. Бид сар бүр төв талбайд утааны эсрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна” хэмээн зохион байгуулагчийн зүгээс хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ