Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийнэ

09:00 цагт: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ-ын байранд “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” арга хэмжээ эхэлнэ.
10.30 цагт: "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан оролцоно.
11:00 цагт: Тусгаар тогтнолын ордоны 3 давхарт "20-р зууны Монголын уран зохиол" номын нээлт болно.
11.00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд болно.
11.30 цагт: Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна.
12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын неврологийн нийгэмлэгээс энэ сарын 25-нд болох олон улсын Эпилепсийн эсрэг өдөрт зориулж "Эпилепсийн өдөрлөг" зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
17:00 цагт: “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-т гарын үсэг зурж, Эрчим хүчний зохицуулах хорооны байранд мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ