Трамп, Канцлерийг эвгүй байдалд оруулжээ

Германы Канцлер Ангила Меркел өнгөрсөн баасан гаригт АНУ-д айлчилж, тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан билээ. Уг уулзалт олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан юм. Удирдагчид олон улсад тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн билээ.
Трамп Цагаан ордондоо хүрэлцэн ирсэн зочдоо ихээхэн найрсаг угтан авдаг уламжлалтай. Харин энэ удаа эрхэм Ерөнхийлөгчийн үйлдэл олныг гайхшруулсан байна. Тэрбээр хатагтай Меркелтэй гар барихаас татгалзжээ. Уг үйл явдлыг гэрчлэх телевизийн дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархсан юм.
Цагаан ордны зуйван танхимд Трамп, Меркелийг хүлээн авчээ. Танхимд цугларсан сэтгүүлчид удирдагчдыг хоорондоо гар барихыг хүссэн байна. Харин уг саналаас Трамп татгалзаж, зочноо хүндхэн байдалд оруулжээ.
Сэтгүүлчдийг ийнхүү хэлэхэд Канцлер, Ерөнхийлөгчтэй гар барих гэтэл Трамп түүн рүү огт хараагүй байна.
Уг уулзалтын дараа сэтгүүлчид “Ерөнхийлөгч Трампийг яагаад Меркелтэй гар бариагүй” тухай асуусан боловч тэрбээр асуултад хариулахаас татгалзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ