Аффлек, Гарнер нарын харилцаа хэвийн болжээ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Гарнер харилцаа хэвийн болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хосыг өнгөрсөн онд салж буй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Мөн хосыг тусдаа амьдрах болсон гэх болсон. Гэхдээ тэд албан ёсоор харилцааныхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийгээгүй билээ.

 

Тэгвэл хос өмнөх шигээ сайхан харилцаатай болж, халуун ам бүлээрээ амьдрах болсон байна.

 

Хос хүүхдүүдийнхээ хамтаар өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотноо зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Аффлек, Гарнер нар 2005 оны наймдугаар сард хуримласан юм.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ