Шинэчлэгдсэн 11-11 төв нээгдлээ

img

 

Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг байсан 11-11 төвийг өнгөрсөн оны есдүгээр сард татан буулгасан. Тэгвэл тус төвийг шинэчлэн байгуулж, “Олон нийтийн 11-11 төв” нэртэйгээр өнөөдөр нээлтээ хийлээ.

 

Иргэд, албан тушаалтнаас мэдээллийг нээлттэй авч, бодит байдлыг нягтлан үзэж, холбогдох эрх бүхий байгууллагад шинжээчдийн дүгнэлтийн хамт хүргүүлэхээр Олон нийтийн 1111 төвийг нээжээ. Тус төвд Олон нийттэй харилцах, шинжээчдийн, хуульчдын, эдийн засагчдын, нийгмийн бодлогын, зохион байгуулалтын хэлтэс ажиллах юм байна.

 

11-11 төвөөр дамжуулан иргэдийн саналыг авах эхний асуудал бол Эрдэнэтийн 51 хувь. Эл асуудлаар 77121111 утсаар өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд мэдээлэл авна. Мөн 1111.mn сайтаар иргэдийн мэдээлэл, санал шүүмжлэлийг тогтмол авах аж. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрэгэ:
Амжилт хүсье
2017-03-20
z:
MA-YN LALARUUD KHIIJI BUY AJIL BUTEKHGUY SHUUMJLEL DAGUULNA GEDGIIG MEDEED TATAN BUULGASAN SHUU DEE
2017-03-20
zochin:
Ugaasaa bsan umiig shinechlegdlee gne de
2017-03-20
irgen:
xa xa jamaaraa yvj bsan ajliig tatan buulgachiheed songuul dohiod ireheer ajilluulsan dur uzuuleed teneg man
2017-03-20