АН-ын булхай луйварыг дэлгэнэ

10.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно.
10.30 цагт Континентал зочид буудалд Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлж, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, семинарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулна.
11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Дэлхийн усны өдөрт зориулсан хэвлэлийн бага хуралтай.
11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын нийгмийн ажилтны мэргэжлийн холбоод, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөллүүд хамтран “Олон улсын нийгмийн ажилтны өдөр”-т зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулиас дэлхийн усны өдөрт зориулж ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: MN-Мэдээллийн төвд АН-ын шинэчлэлийн хүрээнд явагдаж буй булхай луйварын талаар Дархан уул аймгийн АН-ын гишүүд баримттай мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ