“Spice Girl” хамтлагийн гишүүн Мел Б нөхрөөсөө салжээ

Британийн “Spice Girl” хамтлагийн дуучин, “Авъяаслаг Америкчууд” шоуны шүүгч Мел Б арван жил ханилсан нөхрөөсөө салсан тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 42 настай дуучин өчигдөр салах өргөдлөө Лос Анжелес хотын Дээд шүүхэд өгчээ. Тэрбээр салах өргөдлийнхөө зургийг инстаграмдаа байршуулаад “Ингээд л дууслаа” хэмээн бичсэн байна.
Дуучин 2007 онд Стивен Белафонт гэх залуутай Лас Вегас хотноо хуримласан юм. Хос таван настай Мэдисон гэх охинтой билээ. Харин Мел Б өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй билээ.
Салалтын шалтгаан тодорхойгүй байгаа ч хос өнгөрсөн оноос тусдаа амьдрах болсон талаар барууны хэвлэлүүд бичиж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ