Бэлтгэлийн байрнаасаа оргож, шөнийн цэнгээний газарт зодоон хийж, хүнд бэртэл авсан боксчин залуусыг шигшээ багаас түр хугацаагаар хасчээ.
“Рио-2016” олимпын V байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нарын тамирчид Хандгайт дахь бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарч, шөнийн цэнгээний газарт хэсэг залуустай ам мурийсан аж. Үүнээс үүдэж тамирчин залуусыг зугтаж байхад Э.Цэндбаатарыг машинаар мөргөж, гэмтээсэн байна. Одоогоор тэрбээр ГССҮТ-д эмчлүүлж буй.
Монголын боксын шигшээ багийнхан яаралтай хуралдаж, энэ асуудлыг хэлэлцжээ. Тэгэхдээ Э.Цэндбаатар болон түүнтэй хамт явсан оюутны дэлхийн универсиад наадмын аварга Х.Энх-Амар, УАШТ-ий мөнгөн медальт Г.Баярхүү нарыг зургаан сарын хугацаанд үндэсний шигшээ багаас хасч, залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Хандгайт дахь цугларалтаас буулгажээ.
В.Бат
Уншиж байна |