Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн санаачилсан хар тамхины дайны улмаас 7000 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
“Филиппинийг хар тамхичдаас чөлөөлөх хүртэл уг тусгай ажиллагаа үргэлжлэх болно” гэдгийг Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдөр иргэдтэй уулзах үеэрээ онцолжээ.
Наймхан сарын дотор 7000 хүн амиа алдсан байна. Мөн цагдаагийнхан хар тамхи борлуулдаг, хэрэглэдэг 790 мянган хүнийг баривчилжээ. Цагдаагийнхан ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй хүмүүсийг буудан хороох нь ихэссэн гэнэ. Тусгай ажиллагааны үеэр цагдаагийнхныг галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
Хар тамхины дайны улмаас шоронгуудын ачаалал ихэсч, үймээн дэгдэх нь нэмэгдсэн аж.
Сөрөг хүчин өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгчийг хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн үзэж, албан тушаал нь огцруулах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |