“Яг түүн шиг 2” шоуны оролцогчдыг зарлана

“Боловсрол” суваг телевизээс өнгөрсөн онд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан. Тэгвэл тун удахгүй уг нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар цацагдах гэж байна.
Зарим мэдээллийн хэрэгслээр “Яг түүн шиг 2” шоуны оролцогчдын нэрсийг зарлаж буй ч энэ нь худлаа мэдээлэл болохыг “Боловсрол” суваг телевизийн уран бүтээлчид албан ёсны вэб хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
“Яг түүн шиг 2” шоуны оролцогчдыг энэ сарын 24-нд албан ёсоор зарлах ажээ. Дашрамд дуулгахад БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагад дуучнаар ажилладаг С.Гантогоо гэх залуу тус шоунд оролцох мэдээ байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ