Боксчдын “Буруу эргэлт”

img

“Хандгайт” цогцолборт бэлтгэл хийж байсан боксын үндэсний шигшээ багийн тамирчин зодооны хэрэгт холбогдон, олон нийтийн анхаарлыг татаад байна.

 

 

ОУХМ Э.Цэндбаатар энэ сарын 18-19-нд шилжих шөнө бусдад зодуулж, машинд мөргүүлсэн байдалтай ГССҮТ-д ухаангүй хүргэгдэж ирсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Болсон явдлыг товч өгүүлбэл “Хандгайт” цогцолборт бэлтгэл сургуулилт хийж байсан боксын  ОУХМ Э.Цэндбаатар бэлтгэлийн байрнаасаа оргож, шигшээ багийн боксчин Х.Энх-Амарын машинаар “Улаанбаатар палас”-ын ойролцоох цэнгээний газарт ирсэн. Тус цэнгээний газарт үл таних залуустай маргалдсан ч “Хүн андуураад байна” хэмээн тайлбарлаж тэднээс зугтсан боловч “Тоёото Приус” маркийн автомашинаар мөргөж гэмтээсэн тухай Гавьяат дасгалжуулагч, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Харин түүнийг зодож, автомашинаар мөргөсөн гэх залуус  “Бааранд нэг залуу намайг цохиж унагаад нэг бус удаа өшиглөсөн. Би түүнд зодуулсан. Тэгээд баарнаас гараад найз нараа дуудсан. Тэгтэл нөгөө залуу зугтсан. Бид араас нь хайж явтал машинд мөргүүлчихсэн байна лээ. Бид зодсоноос ийм явдал болоогүй” гэж мэдүүлэг өгчээ.

 

ОУХМ Э.Цэндбаатар өсөж яваа ирээдүйтэй тамирчин. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадамд оролцож шагналт тавдугаар байранд шалгарсан. Медаль хүртэж чадаагүй дээ “шатаж” монголчуудын итгэлийг нь алдчихлаа гээд камерийн өмнө уйлж зогссоныг нь та бид мэднэ.

 

 

Дараа нь боксын УАШТ-нд Риогийн олимпийн хүрэл медальт, МУГТ Д.Отгондалайтай учраас таарч 3:2 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан. Энэ мэтчилэн тэр чансаатай тамирчин гэдгээ харуулж, тив дэлхийд эх орныхоо нэрийг хэдэнтээ дуурсгасан тамирчин. Тиймээс ч идэрхэн тамирчныг ахиад зөндөөн тэмцээн хүлээж буй.

 

Гэвч зодооны хэрэгтэй холбогдуулан өчигдөр Боксын үндэсний шигшээ багийнхан хуралдаж, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг зургаан (гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл) сарын хугацаагаар шигшээ багаасаа хасаж, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ. Мөн залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Хандгайт дахь цугларалтаас буулгасан байна.

 

Уг нь ОУХМ Э.Цэндбаатар, Д.Давааням нар Тайландад болох эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байжээ. Зодооны хэргийн улмаас тэдний оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нарыг явуулахаар холбооноос шийдвэрлэсэн байна.

 

ОУХМ Э.Цэндбаатар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

 

Машин, зодоон, хүн мөргөсөн, мөргөөгүй гэх эсрэгцэл.   Энэ бүгдээс болон зодсон, зодуулсан гэх хоёр талын байр сууриас үзвэл “Буруу эргэлт” кино санаанд бууна. Хэн буруутайг энд шүүн, тунгаах нь илүүц биз. Залуу хүнд алдах эрх бий. Харин монголын боксын спортын залгамж халаа болох залуу тамирчны эрүүл мэнд саруул байх болтугай.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boxching demjii:
BOXCHIN NI BIDEND HEREGTEI HUMUUJUULEED AVCHII MASHINAAR HUN MURGUSUN HULGAICHUUDIIG GANTSD HUND GARUUDAD UGUUD TSETSEGMAA BOLGOOD NARAA SARAA NAVCHA BOLGOOD UG TEGEEC HUN DAIRAAD YAVJ BAIG
2017-03-22
huurhiig:
muu lalaruud uhaan aldtal ni zodood derees ni mashinaar murgunu genee alaad uguusei muu sheesnuudiig
2017-03-22
ursagasan huls:
TER BOKSCHING NEG UDAA URSHUUGUUD BUSDII NI ALAA CH MUU PISDAKUUDIIG
2017-03-22
Зочин:
Зүгээр хүн хайж яваад хүн мөргөж авто осол хийгээд байвал Монголд амьд хүн үлдэхгүй шүү. Энэ бол өс хонзонгийн сэтлээр санаатай мөргөсөн үйлдэл. Алах санаатай байжээ.
2017-03-21
Зочин:
Залуу хүмүүс байнга л бэлтэгэл сургуулалт гээд хэцүү хэцүү биз залуу л нас залуу л хүн шүү дээ. Тэр багш нар нь харж байхгүй юугаа хийж баысан юм багш нар нь байхгүй ч юм уу согтуу байсан биз ийм хариуулагатай ажил хийж байж тэр хэдэн залууг харж байхгүй яасы тэр багш нарыг нь соль
2017-03-21
za bi shiideed ugue:
ZA HAMGIIN EHLEED MASHINAAR HUN MURGUSNIG NI 6 SAR HORIJ 2.5 SAYAR TORGO ZODOOND OROLTSSON OROLTSOOGUI CH SALGAAGUI NUHDIIG 14 HONOG HORI .BOKSCHIN ZALUUG TEMTSEEND NI YAVUUL IRSEN HOINO NI TORGOOD 14 HONOG BARIBCHIL HAMGIIN GOL NI TSAGDAAD AJILDAG ALBAA ASHIGLAJ SHUNU ARHI ZARDAG TSAG HETRUULEN AJILDAG GARUUDIIG HEN CH YAJ CH CHADAHGUI BID IIM L TURTEI IIM L HUULITAI ODOO YAAY GEHEV BID YAMAR BUUDAJ HAYAD HARIUTSLAGA TOOTSOJ CHADAH BISH DEE
2017-03-21
зочин:
Бокс , Бөх бие хамгаалах урлагийн тамирчид харьцааны соёл байхгүй нэг л их аархуу нөхдүүд л байдаг ш дээ, Өөрснөөс нь болсон доо, Уг нь Эрдэмт хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэж үг байдаг даа, Харин манай Бөх , Бокс, Бие хамгаалах урлагийн тамирчидад энэ үг эсэргээрээ байдаг шиг байгаа юм , Хүн чадах тусмаа Даруу байвал гоё ш дээ,
2017-03-21
Зочин:
Er n mongon medal avahaar n altiin daitai mongo geed l. Deerees n hun bolgon hoorgoj arhi dars uulgadag biz. Bas yu yugui ulsaad mongo ogood ehelsnees hoish yamar olon zaluu zodog tailav. Dor hayaj 35 hureed ter mongoo avdag bolgoh heregtei.
2017-03-21
зочин:
Буруу сэхэж бгаам бна даа. Ямар ч гавих амжилт үзүүлээгүй байж спортын дэглэмээ зөрчинэ гэдэг бол буруу ш дээ. Тэр Төгсцогтыг хар л даа. Гэр орноосоо хол, харийн хүмүүсийн дунд , хэл усыг нь ч сайн мэдэхгүй, хоол унд нь өөр газар гүрийгээд аажмаар амжилт гаргаж бна ш дээ . Эд нар бол бидний татварын мөнгөөр бэлэн хоол унд идээд жаргаж байгаа ш дээ
2017-03-21
зочин:
Монголчууд тамирчдаа хар багаас нь сар бүр өндөр тэтгэвэр өгөөд л давраасны гай гарч байна. Хүмүүжил ёс зүй гэж байна уу?
2017-03-21
Зочин:
UB паласын шөнийн баар өглөө болтол ажилладаг, шөнө болгон зодоон нүдээн орилоон чарлаан болдог. Маш хэцүү. Олон жил болж байна тийм байдалтай. Эзэн нь гэж хуулийн дээд талд байдаг цагдаагийн хүн байдаг гэж сонссон. Шөнө болгон гэмт хэрэг гардаг газар. Тийм газар байхгүй бол залуучууд юу гэж бие биенээ согтуугийн улмаар хохироох билээ. Хотын удирдлагууд анхаарч шалган хаах хэрэгтэй. Зодоон болж байхад нэг ч цагдаа ирдэггүй. зохицуулдаггүй. 2-3 цаг үргэлжилж зодолдож байхад нэг ч ирж зохицуулж байхыг нь хараагүй юм байна. Нөгөө хөдөлгөөнт эргүүл нь хаана явдын бүү мэд.
2017-03-21
Зочин:
ХОХЬ НЬ АРХИ УУУХГҮЙ БОЛ ҮХЛЭЭ ЮУ. ЦЭРЭГТ ЯВЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ҮХСЭНИЙ ЦЭРГИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХ
2017-03-21
Зочин:
шигшээд байх ёсгүй хүмүүс байна даа Хятадууд 4 жил гадагш гарахыг хориглодог гэсэн биз дээ гэтэл эд нар улсын мөнгөөр даварч байх шив дээ дахиад өөр хүмүүсийг олж бэлтгэлэ хийх хэрэгтэй дээ
2017-03-21
Dash:
Залуу хүнд алдах эрх бии л байх. Гэхдээ ингэж БИШ !!!!! Шийтгэл нь зөөлдсөн бна.
2017-03-21
Зочин:
daldaganuur ,ukhaanguy baykh geji
2017-03-21