Кардашиан дээрэмдүүлсэн тухайгаа ярьжээ

Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны аравдугаар сард Парис хотод дээрэмдүүлж, үнэт эдлэлээ хулгайд алдсан билээ. Тэрбээр зочид буудалдаа байхад бүлэг этгээд өрөөнд орж ирж, Кардашианыг дээрэмдсэн байна.
Хулгайчид ойролцоогоор 4.3 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл болон сая доллар хулгайлжээ.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 17 этгээдийг баривчилсан юм. Кардашиан өнөөг хүртэл уг хэргийн талаар ямар ч хэвлэлийнхэнд ам нээгээгүй билээ. тэгвэл Кардашиан “CNN” агентлагт уг асуудлаар ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Би их айсан. Нүүрээ халхалсан олон залуус гэнэт өрөөнд орж ирээд, над руу буу тулгасан. Тэд миний бүх үнэт эдлэлийг дээрэмдсэн. Мөн тэд намайг хүлсэн” гэж ярьжээ. Кардашиан “Би ганцхан зүйлээс их айсан. Тэд намайг хүчирхийлж, дараа нь алах вий дээ гэхээс их айсан. Тэд миний биед хүрч, элдвээр хараасан. Айсанаасаа болоод миний ухаан санаа орж, гарч байлаа. Эсрэг талын орон дээр Кортни байсан. Түүнийг хүлчихсэн байсан. Дараа нь тэд биднийг угаалгын өрөөнд түгжсэн” гэж ярьсан байна.
Олон нийт Кардашианыг нэр дээрх бүхнийг зохиомолоор хийсэн хэмээн сэжиглэсэн юм. Өндөр хамгаалалттай зочид буудал руу дээрэмчид халдсан гэдэгт олон нийт итгэхгүй байгаа талаар Кардашиан “Энэ бол үнэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ